1. Тогтмол дасгал хийх: Хэрэв та эдгэрсэн ч, бие тань сул байгаа бол дасгал хийх нь хэцүү байж магадгүй ч аажмаар өдөр тутмынхаа хуваарьт оруулж тогтмол дасгал хийх нь таныг бие бялдар, оюун санааны хувьд эрүүл болгоно. Ковидын дараа өмнөх амьдралын хэмнэлдээ эргэн ороход нилээдгүй хугацаа шаардлагатай тул шууд эхлээд хөдөлгөөнт, эрчимт дасгал хийх гэж бүү яар харин энгийн амьсгалын дасгалуудыг бага багаар дадуулж уушгины багтаамж, үйл ажиллагааг сэргээх тал дээр анхаарах хэрэгтэй. Дасгалын линк орууллаа дээр нь дарж үзээд дасгалаа хийгээрэй. https://www.facebook.com/HimalayaHealthcareMongolia/videos/203365588520727
2. Хооллолт : Бие махбод нөхөн төлжиж эргэн хэвийн байдалдаа ороход туслах өөр нэг үндсэн дадал бол хурдан эдгэрэхийн тулд тэжээллэг хоол хүнс хэрэглэх явдал юм. Ингэхдээ мөн л урьд өмнө эрүүл үеийнх шигээ юу хүссэнээ бас идэж болохгүй. Учир нь коронавирус нь бие махбодийг маш их стресст оруулдаг бөгөөд эмчилгээний эмнүүд нь таны биеийг сулруулж, хоол боловсруулах систем, шээс ялгаруулах тогтолцоонд (элэг, бөөр, ходоод г.м) гаж нөлөө, эмийн хордлого, хэт ачаалал өгсөн байдаг. Мөн корона вирусээр өвчилсөн хүмүүсийн үнэрлэх, амтлах мэдрэмж устаж, эдгэрсний дараа удаан хугацаанд сэргэдэг тул хоолны дуршил алдагдах, турж эцэх асуудлууд үүсч байгаа. Тиймээс алдагдсан хоолны дуршлыг нөхөхийн тулд органик бүтээгдэхүүн, өөхгүй үхрийн мах, загасны мах, өөхгүй адууны мах, хүнсний ногоо, өндөг, өөх тосгүй нэгдүгээр хоолны дэглэмийг барьж хамгийн гол нь хэмжээг тохируулан идэх хэрэгтэй. Үүний хажуугаар мөн шингэн зүйл сайн уух буюу биеийн жиндээ тохирсон шингэнийг нэг дор ихээр биш бага багаар шимэн уугаарай.
3. Хордлого тайлах : Дээр хэлсэнчлэн ковид болон ковидын эмчилгээ хоёр нь хүний биеийг маш их хордуулж эрхтэн системд гаж нөлөө, их ачаалал өгдөг тул эдгэрээд гарсны дараа хордлого тайлах ялангуяа элэг, бөөрний үйл ажиллагааг сайжруулах, тэтгэх дэмжих эмчилгээг хийх хэрэгтэй. Ингэхийн тулд та Хималай брэндийн бөөрний үйл ажиллагааг дэмжих цистон эмийг өдөрт 2 ширхэгээр 2 удаа буюу өглөө, орой бүлээн усаар даруулж уух, элэг хамгаалж, цус шингэлэх, үрэвсэл дарж хордлого тайлах пурим эмийг өдөр, орой унтахын өмнө тус бүр 2 ширхэгийг бүлээн усаар даруулан уугаарай.
4. Ой тогтоолт дээрээ ажиллаарай: Корона вирус нь таны санах ойн эсийг гэмтээдэг. Анхаарал төвлөрөлт муудах, танин мэдэхүй сэтгэн бодох чадвар алдагдах, богино болон урт хугацааны ой санамж алдагдах зэрэг шинж тэмдгүүд нь ковидыг хүндээр туссан хүмүүст түгээмэл тохиолдож буй шинж тэмдэг юм. Тиймээс тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сэргээхийн тулд таавар, ой тогтоолтын сорил, шатар тоглох, сүдоку бөглөх, шүлэг цээжлэх гэх мэт оюуны ачаалал шаардсан тоглоом, сорилуудыг өдөр тутмын амьдралдаа зуршил болгон оруулаарай.
5. Цусаа шингэлэх : Толгой өвдөх, ядарч сульдах, их хөлрөх, хөл гар хөрөх зэрэг нь ковидын улмаас цус өтгөрдөгтэй холбоотой байж болно. Тийм учраас та эдгэрсэн ч гэсэн дээрхи шинж тэмдгүүдээс ангижрахын тулд цусаа шингэлэх хэрэгтэй. Цусаа шингэн байлгахын тулд цус шингэлэх эм бэлдмэл витамин С, аспирин уух, цус шингэлэх нөлөөтэй хоол хүнс буюу цагаан гаатай цай, сонгино, сармис, цитрусын төрлийн жимс гэх мэт шим тэжээл, эрдэс бодисоор баялаг хүнсний ногоо, жимс жимсгэнийг түлхүү хэрэглэх, халуун бүлээн шингэн зүйл сайн уух хэрэгтэй.
6. Агаар салхинд гарах : Агаар салхинд гарах нь ядарч туйлдсан, эргэн сэргэх гэж буй уушгинд ямар ч эм бэлдмэл эмчилгээнээс илүү чухал зүйл юм. Цэвэр тунгалаг хүчилтөрөгчөөр бие махбодоо сэлбэж, ковидын дараах стресс ядаргааг тайлах, сэтгэл гутралыг засах сайн арга гэхэд болно. Мөн та уушги хөгжүүлэх, нөхөн сэргээх дасгалуудаа цэвэр агаарт хийвэл үр дүн нь мэдээж хэд дахин илүү байх болно.
7. Хамгаалалтаа хэзээ ч битгий сулруул : Ковид тусаад эдгэсэний дараа таны бие суларсан байгаа тул давхар бусад халдварт өвчнүүдэд амархан өртөх эрсдлийг бий болгодог. Саяхны нэгэн судлагаагаар ковид тусаад эдгэсэн хүмүүс эргэн уушгины хатгалгаа өвчнөөр өвчилсөн тохиолдол 60% тай байжээ. Тийм учраас дулаан хувцаслаж, маскаа зүүн хүн хоорондын зайгаа сайтар барихын зэрэгцээ дархлаагаа дэмжиж, уушгины тамирыг хурдан сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Байгалийн гаралтай цэвэр ургамалын хандаар уушгиа цэвэрлэж, нөхөн төлжүүлснээр уушгины тэнхрэх хугацаа түргэсч, дархлаа дэмжигдэн давхар амьсгалын замын халдварт өвчинд өртөх эрсдэл буурдаг тул та Хималай брэндийн септилин эмийг дархлаа дэмжих зорилгоор өдөрт 2 ширхэгээр 2 удаа буюу өглөө, орой буүлээн усаар даруулан уух, хималай брэндийн брезол эмийг өдөрт 2 удаа өдөр, орой унтахын өмны хоолны халбагаар тус тус нэг удаа уух хэрэгтэй.
Нийтэлсэн : Их эмч Э. Мөнхтэмүүлэн