Жирэмслэлт нь ихэвчлэн сэтгэлийн хөөрөл баяр баяслыг авчирдаг. Гэхдээ заримдаа жирэмсэн эмэгтэйчүүд болон ирээдүйн аав нарт баяр баясгалантай зэрэгцэн сэтгэлийн түгшүүр, бяцхан айдас дагалдан ирж магадгүй юм. Тэдэнд жирэмслэлт, төрөлтөд тохиолддог өөрчлөлттэй хоблоотой хийх ажлын урт жагсаалт бий. Эхнэр нөхөр хоёр бие биенээ дэмжиж багаар ажиллаж чадвал хүндрэлүүдийг хялбархан даван гарахаас гадна, гэр бүлийн харилцаа илүү бат бөх болох давуу талтай.
Жирэмсэн үед болон төрсний дараа нь нөхрийн халамж сайн байвал таны эмэгтэй аз жаргалтай байж, стресст орох нь багасдаг. Ялангуяа жирэмсэн үед ээжүүдийн стресс бага байх нь урагт тустай.
Жирэмсэн үед нөхөр юу хийж чадах вэ?
Хэрэв энэ таны анхны хүүхэд бол жирэмслэлтийн талаар аль болох ихийг мэдэж аваарай. Жишээ нь жирэмсний гурван сарын мөчлөг тутамд юу юу болдог талаар уншиж судлах хэрэгтэй. Эмэгтэйчүүд эхний болон гурав дахь гурван сард маш их ядардаг. Харин хоёр дахь гурван сард тэд илүү их энерги, эрч хүчтэй байдаг.
Та шинэхэн аав эсвэл хуучин аав аль нь ч байсан:
- Эхнэртэйгээ хамт эмчийн үзлэгт явах.
- Төрөхийн өмнөх шинжилгээнүүдийн талаар шийдвэр гаргахад туслах.
- Төрөх талаар хичээл ордог сургалтанд хамт явах гэх мэт зүйлсийг хамтдаа хийх хэрэгтэй.
Та мөн эхнэрээ өөр байдлаар дэмжих боломжтой.
Сэтгэл санааны дэмжлэг
- Түүнийг зоригжуулж, тайвшруулаарай.
- Түүнд таны тусламж хэрэгтэй байгаа эсэхийг байнга асуу.
- Хайр сэтгэлээ харуул. Гарыг нь барьж, тэврээрэй.
- Амьдралын хэв маягаа өөрчлөхөд нь түүнд тусал. Жирэмсний үед хатуу хориотой хоол уунд, архи, тамхи, уух зүйлсийг түүний дэргэд бүү хэрэглэ. Үүнийг далимдуулаад та ч бас муу зуршлуудаасаа гарч болно.
- Эх ураг хоёрт нэн чухал хэрэгцээт амин дэмээр баялаг эрүүл хоол хүнс идэхийг хичээгээрэй.
- Сайн унтаж амрахад нь туслах, орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлтүүд нь эмэгтэй хүний эрч хүчийг сулруулж, унтах хэрэгцээг нэмэгдүүлдэг.
- Түүнд гэнэтийн бэлэг барьж бэлэг худалдан авч өг, захидал бич, сэтгэлийн үгээ харамгүй хэлж байгаарай.
- махбодын талаас үзүүлэх дэмжлэг
- Хоол хийх, гэр цэвэрлэхэд туслах. Эхнэр тань ядарчихсан дээрээс нь хоолны үнэр түүний дотор муухайрах шалтгаан болж болох учраас таны туслалцаа зайлшгүй хэрэгтэй гэсэн үг.
- Нуруу, хөлний массаж хийж өг. Чилсэн нуруу, цуцсан хөлөнд үүнээс илүү хэрэгтэй зүйл гэж үгүй.
- Язралтын эсрэг тос, бие чийгшүүлэх тосоор хэвлий хэсгийг зөөлөн илж өгөх хэрэгтэй.
- Түүнтэй хамт алх, дасгал хий, ярилц. Илүү их цагийг хамтдаа өнгөрөө.
Хүүхэд төрсний дараа
- Төрсний дараа эхнэр тань бүтэн нойртой хонох өдөр тун цөөхөн бараг байхгүй л гэсэн үг. Тийм учраас боломж л гарвал түүнийг унтуулж амрааж байгаарай. Хүүхдээ угжих, хуурайлах, усанд оруулахад таны туслалцаа зайлшгүй хэрэгтэй. Ингэснээр та эхнэртээ хэсэг унтаад авах боломжийг өгнө.
- Хоол унд хийх, гэр орноо цэвэрлэх, хүүхдийн даавуу угаах гээд бас бус жижиг асуудлуудыг зохицуулахаа мартаваа. :D
Жирэмслэхээс өмнө биеэ бэлдэхэд болон жирэмсэн үед, төрсний дараах үед эхнэр тань давхар бие тэжээж байгаа тул түүний бие махбодод цаг минут тутамд аминдэм, эрдэс бодис шаардагдаж байдаг. Эдгээр үеүдэд хэрэгцээт амин дэмээ авч, биеэ тэнхрүүлэхгүй бол ургийн гажиг үүсэх, дутуу төрөх, хөхүүл ээжид шүд, үс унах, өнгө зүс алдах, ядаргаанд орох зэрэг олон асуудлууд тулгардаг. Тиймээс айл гэрийн ноён нуруу, өрх гэрийн эзэн та эхнэрээ баярлуулж, түүнийг хурдан тэнхрэх, тамир тэнхээ оруулах, биеийг нь эрүүл саруул байлгахын тулд Pregnancy витаминыг авч өгөх хэрэгтэй. Английн алдарт Nature’s Aid брэндийн Pregnancy витамин нь 23 төрлийн эрдэс бодис, амин дэмийг агуулсан бөгөөд эхнэртээ бэлэг болгон авч өгөхөд бэлгийн сайхан санаа болно шүү.
Нийтэлсэн Э. Мөнхтэмүүлэн