- Шээсний үйл ажиллагааны өөрчлөлт: Хамгийн эхний илэрч болох бөөрний үрэвслийн шинж тэмдэг бол шээсний хэмжээ болон давтамжид орох өөрчлөлт юм. Энэхүү тохиолдолд таны шээсний хэмжээ анхаарал татахуйц нэмэгдэх эсвэл багасаж болох юм. Хэрвээ иймэрхүү тохиолдол ажиглагдвал шээсний тань өнгө илүү бараан өнгөтэй болж байгаа эсэхийг ажиглаарай.
Мөн магадгүй гэнэт шээс тань огцом хүрээд угаалгын өрөө орох үед шээхгүй байж бас болох юм. Хэрвээ шээсний үйл ажиллагаанд тань өөрчлөлт орсон юм шиг санагдвал заавал анхаарал хандуулж өдөрт хэдэн удаа угаалгын өрөө орж байгаагаа тэмдэглээд аваарай.
- Шээх явцад хүндрэлтэй санагдах эсвэл өвдөх: Давсгаа суллах явцад хүндрэлтэй санагдах эсвэл өвдөлт мэдрэгдэж магадгүй. Энэ нь та шээсний замын халдвар авсан байж болзошгүй гэсэн үг юм. Эхэн үед нь оношилж чадах юм бол энэ нь амархан эмчлэгддэг. Хэрвээ удаан хугацаанд үргэлжилсэн бол бөөрөнд тань халдварласан байж магадгүй бөгөөд та халуурч хүзүү хавиар тань өвчин мэдрэгдэж болох юм.
- Цустай шээх: Энэ бол хайхралгүй өнгөрч болохгүй шууд анхаарал хандуулах ёстой шинж тэмдэг юм. Хэрвээ та цустай шээх юм бол битгий хайхрамжгүй хандаарай.
Цустай шээх нь бөөрний үрэвсэлтэй холбоотой шинж тэмдэг юм. Ийм шинж тэмдэг хэрвээ илрэх юм бол та аль болох хурдан хугацаанд эмчид хандаарай. Мөн цустай шээх нь зарим давсагны хавдартай холбоотой байдаг.
- Хөөстэй шээс: Та магадгүй эдгээр шинж тэмдгийн ихэнх нь давсагтай холбоотой гэж бодож байж магадгүй юм, гэхдээ давсаг бөөр хоёр нь хоорондоо холбоотой учраас бөөрнөөс түрүүлж давсганд шинж тэмдэг илэрдэг. Уурагтай шээс бас их хөөсөрхөг байдаг. Мэдэгдэхүйц их хэмжээний хөөстэй шээгээд байвал шээсний шинжилгээ өгөөд үзээрэй.
- Хавагнах: Таны бие дэх бүх шингэн бөөрөөр дамжин гадагшилж байх ёстой. Бөөр шингэн гадагшлуулж чадахгүй үед биеэр тарж голдуу хөл, шилбэ хавиар хавагнадаг. Мөн нүүр цэлхэрч, гар хавиар бас хавагнадаг.
- Маш их ядрах: Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед бөөр нь Эритропоэтин хэмээх гормоныг боловсруулдаг бөгөөд энэ нь цусны улаан эсийг хүчилтөрөгч тээвэрлэхэд нь тусалдаг. Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдах үед энэхүү гормоны хэмжээ мэдэгдэхүйц буурдаг. Энэхүү цусны улаан эсэн дахь өөрчлөлт таны биеийг сульдуулж ядруулдаг.
- Толгой эргэх болон аливаа зүйлд төвлөрч чадахаа болих: Таны бөөр биеийг тань ядруулахаас гадна хүчилтөрөгчийн дутагдал тархинд бас нөлөөлдөг. Үүнээс болоод таны толгой манарч, төвлөрөхөд хүндрэлтэй байж магадгүй юм. Таны тархин дахь хүчилтөрөгчийн хэмжээ дутагдсанаас шалтгаалж үйл ажиллагаа нь удааширдаг.
- Байнга даарах: Бөөрний үрэвсэл болон дутагдлаас болоод биеийн цус багасдаг. Үүнээс болоод өмнө нь даардаггүй байсан биеийн хэсгүүд хүйтэн болж байнга даарах тохиолдол байдаг. Бөөрний халдварт өвчин пиелонефритээс болж халуурах болон даарах тохиолдол байдаг.
- Арьсан дээгүүр юм туурч загатнах: Энэхүү шинж тэмдгийг харшилтай андуурах нь элбэг байдаг. Гэтэл бие дээгүүр юм туурах нь бөөрний үрэвсэл болон дутагдлын шинж тэмдэг байх тохиолдлууд байдаг байна. Таны цусан дахь хорт бодис бөөрөөр дамжин гадагшилж чадахгүй ихсэж бөөрний архаг дутагдал болж болох юм. Үүнээс болоод бие загатнаж, бие дээгүүр юм туурдаг. Мөн цусан дахь фосфорын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ ихэссэн үед биеийн бүх хэсгээр загатнах шинж тэмдэг илэрдэг.
- Аманд шивтэр амтагдах: Бөөрний дутагдал цусан дахь шээсний хэмжээг ихэсгэдэг. Үүнээс болоод аммиак болсон шээс шүлс ялгаруулаад тэр нь амны хөндийг шүвтэр амттай болгодог.
- Дотор муухайрч бөөлжих: Хэрвээ таны бөөр дутагдалд орж байгаа бол тогтмол дотор муухайрч бөөлжих шинж тэмдэг илрэнэ. Нэг удаа болоод өнгөрөхгүй гэсэн үг. Товчхондоо шээсээр гадагшлах ёстой шингэн жам ёсоороо гарч чадахгүй дотрыг тань муухайруулж бөөлжүүлж байна гэсэн үг.
- Дотор давчдах: Хэрвээ бөөрний үрэвсэл илүү хурц болсон бол уушигны үйл ажиллагаанд нөлөөлж амьсгалахад хүндрэлтэй болно. Цус багадалт болон бөөрний үрэвсэл хоёроос болж биед хүчилтөрөгчийн дутагдал бий болдог.
Хималай Цистон эм нь бөөр шээс дамжуулах замын үрэвсэл, бактерийн эсрэг, чулууг задлах дахилтаас сэргийлэх, агчил тавиулах үйлдэлтэй. Жирэмсэн, хөхүүл эхчүүд, хүүхдийн шээс дамжуулах замын халдварын эмчилгээнд хэрэглэхэд үр дүн сайтай, хор аюулгүй байдгаараа давуу талтай эм юм. Хималай Риналка эм нь давсагны гилгэр булчингийн агчил тавиулах, халдварын эсрэг, шээсний /pH/ орчинг хэвийн болгох, шээсний замын салстын цочролыг бууруулах үйлдэлтэй. Цистит буюу давсагны үрэвслийн үед илрэх шээхэд хорсох, халуу оргих, өвдөлттэй шээх, ойр ойрхон шээс хүрэх зэрэг шинж тэмдгийг түргэн хугацаанд намдаан, дахилтыг бууруулна.