Цаг завгүй , стрессээр дүүрэн өнөөгийн нийгэмд сайн сайхан амьдрахад хамгийн чухал зүйл нь эрүүл мэнд юм. Эрүүл, эрч хүчээр дүүрэн амьдрахад амин дэм, эрдэс бодисыг хангалттай хэмжээгээр хэрэглэж байх хэрэгтэй. Учир нь амин дэм, эрдэс бодисууд нь бидний бие махбодийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог чухал бодисууд юм. Гэвч бид хоол хүнснээсээ хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодисоо авч чаддаггүй. Дэлхий дахинд 2 тэрбум хүн хоол хүнснээсээ шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг бүрэн авч чаддаггүй гэдгийг та мэдэх үү?
Тиймээс ч эмч нар эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж хэрэгцээт шим тэжээлийн бодисоо авахыг зөвлөдөг. Сүүлийн үеийн судалгаануудад мультивитамин хэрэглэснээр бидний эрүүл мэндэд олон төрлийн эерэг нөлөө үзүүлж байгааг дурдсан байна.
Харамсалтай нь мультивитамин болгон эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөггүй тул сонголтоо зөв хийх хэрэгтэй.
Мультивитамин болгон байгалийн гаралтай байдаггүй. Өөрөөр хэлбэл бидний хэрэглэдэг хоол хүнснээс гарган авдаггүй гэсэн үг.
Нийлэг аргаар гарган авсан (синтетик) амин дэм, эрдэс бодисууд нь хоол хүнсэнд агуулагдах амин дэм, эрдэс бодисын химийн бүтцийн хувьд төстэй лабораторид гарган авсан бодисууд юм. Нийлэг амин дэм, эрдэс бодис нь байгалийн гаралтай амин дэм, эрдэс бодистой ижилхэн үйлдлийг бие махбодид үзүүлж чаддаггүй. Үүнээс гадна нийлэг мультивитамин нь өнгө, үнэр, амт оруулагч, сахар, хадгалах хугацааг уртасгагч зэрэг олон төрлийн химийн бодисуудыг агуулдаг. Эдгээр нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс байгалийн гаралтай мультивитаминыг сонгон хэрэглэх нь маш чухал. Английн Natures Aid үйлдвэрийн 100% байгалийн гаралтай, өнгө үнэр амт оруулагч болон хадгалах хугацаа уртасгагч бодисгүй, 22 төрлийн амин дэм, эрдэс бодис агуулсан мултивитаминыг хэрэглээрэй.