Коронавирүсийн халдварын дараа бие ядрах, сульдах, хоолонд дургүй болох ,хий ханиалгах, ажлын ачаалал даах чадвар буурах, байнга хөлс гарах, нойргүйдэх зэрэг зовиур дунджаар 3-6 сар үргэлжилж байх бөгөөд зарим хүмүүс үүнээс ч илүү хугацаагаар үргэлжилж байна. . Үүнийг LONG COVID-19 гэж олон улсын эрдэмтэд нэрлэх болсон.
Их Британид Үндэсний Статистикийн Газраас (ONS) 2021 оны 5 -р сараас 2021 оны 8 -р сарын 1 хүртэл хугацаанд 970,000 хүнд хийгдсэн ажиглалтаас нийт өвчтөнүүдэд ковидын үеийн шинж тэмдэг дөрвөн долоо хоног болон түүнээс дээш хугацааагаар LONG COVID буюу КОВИДЫН ДАРААХ ШИНЖ ТЭМДЭГ илэрч байгааг илтгэсэн байна. Үүнд:
- Маш их ядрах
- Амьсгаадах
- Цээжээр өвдөх
- Ой тогтоолт муудах
- Шөнө нойргүйдэх
- Зүрх дэлсэх
- Толгой эргэх
- Үеэр янгинаж өвдөх
- Сэтгэл түгших, гутрах
- Чих шуугих
- Суулгах, гэдэс гүйлгэх
- Нуруугаар өвдөх
- Хоолны дуршил буурах
- Хий ханиалгах
- Хоолой өвдөх
- Амтлах, үнэрлэх мэдрэхүй алга болох
- Арьс загатнах , хуурайших
Коронавирүс нь хүний дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, вирүсийн эсрэг дархлааг хэт өрнүүлж, улмаар өөрийнхөө эд эсийг танихгүй хүчтэй урвал үрэвслийг үүсгэж хүндрэл үүсгэсний улмаас КОВИД ДАРААХ ШИНЖ ТЭМДГҮҮДИЙГ үүсгэж байна гэж зарим эрдэмтэд үзэж байна.
Бас нэг эрдэмтдийн таамаглал нь цусанд үлдсэн коронавирүсийн халдвар нь хүний биеийн дархлаа сулармагц идэвхижиж улмаар дахин КОВИД-19 ХАЛДВАР авсан юм шиг шинж тэмдэг тод илэрч байна гэж үзэж байгаа. Одоогоор эдгээр таамаглалуудыг судалж байгаа бөгөөд хараахан батлагдаагүй байгаа.
Хүмүүс ковид-19 халдварын дараах үеийг дахин ковид-19 халдвар авсан гэж эндүүрэх нь цөөнгүй байгааг ташрамд дурдья.
КОВИД-19 ДАРААХ ШИНЖ ТЭМДГҮҮДИЙГ ДАРАХ ЭМЧИЛГЭЭГ ТА БҮХЭНД ТАНИЛЦУУЛЬЯ
1. Ковидын дараах ЯДАРГААГ БАГАСГАХ хамгийн сайн арга бол дасгал хөдөлгөөн юм. Өдөрт 15-20 минут идэвхитэй хөлс гаргах хэмжээний эрчимтэй дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулж, зүрх, тархи, бөөр гээд амин эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Гэхдээ өндөр настай, хүнд хэлбэрийн эмгэгтэй хүмүүс бол иллэг , массаж илүү тохирохыг анхаараарай.
2. Цэвэр агаарт гарах нь уушгины агааржилтийг сайжруулж, биед хүчилтөрөгчийн солилцоог сайжруулах чухал ач тустай. Гэхдээ аль болох чийглэг ойн агаар, гол усны агаар хэрэгтэйг санаарай. Өдөрт ойд 1 цаг эсвэл голын эрэгт 30минутаас-1 цаг алхаж хүчилтөрөгчөөр уушгиа цэнэглээрэй
3. Дархлааг дэмжих хоол хүнсийг түлхүү хэрэглэнэ. Коронавирүсийн үед аль болох цагаан гаа, сармис, сонгино , чинжүү зэргийг агуулсан шөлтэй хоолыг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Цус шингэлэх үйлдэлтэй хүнсийг өдөр тутамда байнга хэрэглэж, цусны эргэлтийг дэмжих хэрэгтэй. Мөн цус шингэрүүлэх, хордлого тайлах үйлдэлтэй ПУРИМ эмийг 3 сарын турш ууж хэрэглэн, коронавирүсийн эсрэг хэрэглэсэн хүчтэй эм тарианы хордлогыг тайлаарай.
4. Шөнө нойргүйдэх зовиур илэрч байгаа үед унтахын өмнө бясалгал иог хийх эсвэл далайн давстай усанд орох , массаж иллэг хийх зэрэг булчинг суллах арга хэмжээ аваад унтаад үзээрэй. Аль болох олон зүйл бодохгүй байх тал дээр анхаарч, стрессээ бууруулвал нойр аажимдаа хүрнэ. Унтах цагаа тогтмол болгоорой тэгвэл нойрны мелатонин даавар тогтмол ялгарч , нойрны чанар сайжирдаг шүү.
5. Чих шуугих, толгой эргэх, ой тогтоолт муудах зэрэг зовиурууд илэрсэн үед тархины цусан хангамж сайжруулах , хүчилтөрөгчийн хэмжээг ихэсгэх зорилгоор толгойд иллэг хийж, амьсгалын дасгалыг өдөрт 15-20 удаа хийгээрэй.
6. Хий ханиалгах, амьсгаадах зовиур илэрч байвал уушгины гуурсан хоолойн салст бага зэрэг улайттай, үрэвсэлтэй үлдсэнийг илэрхийлж байгаа учир та гуурсан хоолойн үрэвслийг дарах , хэт мэдрэгшлийг бууруулах БРЕЗОЛ сиропыг 21 хоногийн турш уугаарай.
7. Амтлах, үнэрлэх мэдрэхүй алга болох хүн бүрт харилцан адилгүй хугацаагаар илэрч байгаа бөгөөд харилцан адилгүй эргэн хэвийн болж байгаа учир та санаа зоволтгүй . Амтлах, үнэрлэх мэдрэхүйг сорих сайхан амттай, үнэртэй хоол хийж идэх, эсвэл анхилуун үнэртэй цэцэг гэртээ байлгах, өвөрмөц амттай загас, өндөг ,гахайн мах зэргийг идэж байхыг эрдэмтэд зөвлөж байна.
8. Ковид-19 халдварын дараа ихэвчлэн архаг хууч өвчин сэдэрч байна. Үүнд: бөөр, зүрх судас, үе мөч, арьсны өвчлөл орж байна. Иймээс архаг хууч өвчин сэдэрсэн үед эмчид хандан , сэдрэлийн эмчилгээг хийлгээрэй. Ялангуяа зүрхний цохилт олширч, артерын даралт ихсэх, бөөрний өвчний үед шээсээр уураг алдах, арьсны тууралт гарах зэрэг элбэг тохиолдож байна. Архаг хууч өвчний үед хүний өөрийн дархлаа туйлдсан байдаг тул байгалийн дархлаа дэмжигч СЕПТИЛИН эмийг 3 сарын турш ууж, архаг өвчний сэдрэлтийг бууруулаарай. Бөөрний архаг өвчин сэдэрсэн бол ЦИСТОН эмтэй хослуулан уугаарай. Харин зүрхний архаг өвчин сэдэрсэн бол цус шингэлэх, артерын даралт бууруулах үйлдэлтэй АБАНА эмтэй хослуулан хэрэглээрэй.
Зөвлөгөөг бичсэн :Б.Даваацэрэн хүний их эмч
Эх сурвалж : https://pharmaceutical-journal.com/article/feature/i-could-barely-function-the-devastating-effects-of-long-covid
https://www.yourcovidrecovery.nhs.uk/managing-the-effects/effects-on-your-body/taste-and-smell/
Long Covid: the symptoms and tips for recovery Updated 12 October 2021