Ковидын үед биеийн жингээ хасахаар хичээж буй та юу анхаарах ёстой вэ?

Таргалалт, илүүдэл жин бол орчин үед түгээмэл тохиолдох эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. КОВИДООС Ч ИЛҮҮ... Яагаад ковидоос илүү асуудал гэж та гайхаж байгаа байх. Эрдэмтдийн үзэж буйгаар, биеийн жингийн илүүдэлтэй байх нь зүрх судасны архаг өвчин, чихрийн шижин, даралт ихсэлт, судасны хатуурал, зүрхний шигдээс, цөсний хүүдийн үрэвсэл, остеоартрит, нойргүйдэл гэх мэтчилэн олон төрлийн аюулт өвчин үүсгэх шалтгаан болдог ажээ. Эдгээр олон өвчин нь дэлхий дахинд Ковидын нас баралтаас хэд дахин илүү олон хүний нас баралтын шалтгаан болсоор байна.

Тиймээс эрүүл, чанартай амьдралыг сонгож биеийн жингээ хасахаар хичээж буй танд хэрэг болох 5 зөвлөгөөг санал болгоё.

  1. Солонгийн өнгөөр хооллох

Биеийн жингээ хасах гэж байна гээд хоолоо сойж, хэрэгцээт шим тэжээлийн бодисоо авч чадахгүй байх нь эрүүл мэндэд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, ядрах, эрч хүчгүй болох, архаг хууч өвчин сэдрэхээс гадна, хамгийн гол нь дархлаа буурч ханиад томуугаар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Хэрэв та эрүүлээр биеийн жингээ хасахыг хүсэж байгаа бол шим тэжээл сайтай, солонгийн өнгөтэй хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Өдөрт хэрэглэж байгаа нийт хүнсний бүтээгдэхүүний 50 хувь нь жимс, ногоо, 25 хувь нь бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, 25 хувь нь уураг, өөрөөр хэлбэл мах байна гэсэн үг. Үүн дээр нэмээд 25-30 гр ислэг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэвэл зохистой.

Түлхүү хэрэглэх хоол хүнс:

  • Жимс, хүнсний бүтээгдэхүүн
  • Загасны мах
  • Самар
  • Бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн

 

Татгалзах хоол хүнс:

  • Өөх тос, сахар ихээр агуулсан бүтээгдэхүүн
  • Улаан өнгөтэй мах, махан бүтээгдэхүүн
  • Цагаан гурилан бүтээгдэхүүн
  • Нарийн боов, бялуу
  • Хагас боловсруулсан бүтээгдэхүүн

 

  1. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хөдөлгөөн гэхээр тамирчдын хийдэг хүнд хэцүү дасгалууд таны санаанд орж байна уу? Санаа зоволтгүй. Хөнгөн алхах, дугуй унах, шатаар алхах, бүжиглэх,  найзуудтайгаа сагс, хөлбөмбөг тоглох ч бас дасгал хөдөлгөөн юм. Хамгийн чухал нь тогтмол дасгал хөдөлгөөн хийх. Эрдэмтэд өдөртөө  1 цаг орчим энгийн дасгал хөдөлгөөн хийх нь биеийн жингээ эрүүлээр хасахад нэн тустай гэж үздэг. Ядаж л 7 хоногтоо 3 цаг...

  1. Илчлэг ихтэй шингэн зүйлээс татгалзах

Илчлэг гэхээр бидний толгойд зөвхөн хоолны талаар бодол орж ирдэг. Гэтэл хийжүүлсэн ундаа, цай, кофе, жүүс, шар айраг гээд маш олон төрлийн илчлэг өндөртэй шингэн зүйл уух нь биеийн жинг нэмэгдүүлж байдаг. Тэгээд ч ийм шингэн зүйлсэд биед хэрэгтэй гээд хэлчих шим тэжээл огтхон ч байхгүй. Зүгээр л ус уу.

  1. Ургамлын найрлагатай биеийн жин бууруулах аюулгүй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх

Миний зүгээс танд зөвлөх бүтээгдэхүүн бол Болгарын Витамикс үйлдвэрийн Slim Figure.

Slim Figure нь Л-карнитин, ногоон кофены үр, бөөрөлзгөнө жимсний кетон, гарциния камбоджа гээд халуун орны жимсний ханд агуулдаг. Гаж нөлөөгүй тул удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй.

  • Эсийн түвшинд өөхний хүчлийн задралыг сайжруулснаар биеийн жин хасалтыг дэмждэг.
  • Ялангуяа хэвлийн таргалалтыг багасгахад үнэхээр үр дүнтэй.
  • Дасгал хөдөлгөөн хийх үед хөлрөлтийг сайжруулж, хийж байгаа хөдөлгөөний үр дүнг 2 дахин нэмэгдүүлдэг.

  1. Эерэг бай

Жин хасна гэдэг бол урт удаан үргэлжлэх үйл явц юм. Тиймээс эерэг бай. Эерэг байх нь жингээ хасахад сайнаар нөлөөлнө. Тэгээд ч сардаа 2-оос дээш кг жин хасах нь эргээд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Яаж гэж үү?  Хамгийн наад зах нь маш их ядарна, цаашилбал элэг өөхлөх аюултай. Тиймээс аажим, эрүүлээр жингээ хасаарай.