ЭМ,
БРЕНД,
Амьсгалын замын бүтээгдэхүүн,
Витамин, хүнсний нэмэлт,
Ханиад, томууны эсрэг,
Дархлаа дэмжих,
Насанд хүрэгчидийн амин дэм,
Natures Aid,
VITAMIN C 500 MG, 50 CHEWABLE
Бүтээгдэхүүний үйлдэл:
Витамин С нь хүний биед нийлэгждэггүй зөвхөн хоол тэжээл , нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөгддөг маш хүчтэй антиоксидант юм. 100% ургамлын найрлагатай, зажилж хүлхэж болдог, нохойн хошуу агуулсан С витамин нь:
- Ханиад томууны үргэлжлэх хугацааг бууруулна. Ханиад томууны үргэлжлэх хугацааг насанд хүрэгчдэд 8%, хүүхдэд 14%-иар бууруулдаг болохыг судлаачид тогтоожээ.
- Дархлаа тогтолцоог дэмжинэ. Дархлаа тогтолцоог идэвхжүүлэхээс гадна вирүсийн үржлийг дарангуйлах интерфероны нийлэгжлийг эрчимжүүлдэг.
- Хүчтэй антиоксидант үйлдэл үзүүлнэ.
- Бие махбодид коллаген үүсэлтийг дэмжсэнээр цусны бичил судасны нэвчимхий чанарыг бууруулахаас гадна яс , шүд , буйл , мөгөөрс , арьсны хэвийн байдлыг хадгална.
- Нүүрс усны солилцоонд оролцож энерги үүсэлтийг дэмжинэ.
- Төмрийн шимэгдэлтийг сайжруулна.
- Шархны эдгэрэлтийг түргэсгэнэ.
Найрлага, савалгаа:
- Зажилж, хүлхэдэг 1 шахмалд: Витамин С - 500мг Нохойн хошууны ханд - 12,5мг /50мг нохойн хошуутай тэнцэнэ/ Цистусын биофлавонойд - 25мг Интоор жимс - 10мг
- Битүүмжлэгдсэн саванд 50 шахмал савлагдсан.
Хэрэглэх заалт:
- Дархлаа дэмжих
- Ханиад томууны эдгэрэлтийг эрчимжүүлэх
- Шархны эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
1-2 шахмалаар өдөрт 1-2 удаа хоолны дараа хүлхэж хэрэглэнэ.
Анхааруулга:
Онцгой анхааруулга бүртгэгдээгүй.