DIGESTION, 30 капсул
Бүтээгдэхүүний үйлдэл:
Эмийн ургамал болон Амин дэм агуулсан энэхүү нэмэлт бүтээгдэхүүн нь Хоол боловсруулах замын хэвийн үйл ажиллагааг дэмжиж, бие махбодын бодисын солилцоог сайжруулна. Панкреатин нь нойр булчирхайн ферментийн дутагдлын үед илрэх гүйлгэх, хоолны шингээлт буурах, гэдэс цанхайх, дотор муухайрах, өөх тостой хоолны шингэц буурах шинж тэмдгийг намдаана. Артишок нь элэг цөсний үйл ажиллагааг дэмжиж, биеэс холестерин, хорт бодисыг зайлуулна. Цээж хорсох шинж тэмдгийг намдаана. Цагаан гаа нь гэдэсний гүрвэлзах хөдөлгөөн сайжруулна. Ходоодны амсрын булчингийн сулралыг арилгаснаар ходоодны хүчил улаан хоолой руу буцаж орохыг хориглоно. В төрлийн витаминууд нь энерги үүсгэснээр ядрах мэдрэмжийг багасгана. Гэдэсний салстын хэвийн бүтцэд оролцож, ашигтай бактери орших нөхцлийг бүрдүүлнэ.
Найрлага, савалгаа:
Капсул бүрт : Панкреатин 80мг, Артишок 60мг, Цагаан гаа 40мг, Витамин В3 5мг, Витамин В1 1.5мг, Витамин В2 1.5мг, Витамин В6 1.5мг, Биотин 200мкг, Битүүмжилсэн саванд 30 капсулаар савлагдсан.
Хэрэглэх заалт:
Нойр булчирхай болон Элэг цөсний өвчлөлтэй холбоотой илрэх Биж хам шинжийн / Хоолонд дургүй болох, Цанхайх, Гэдэс дүүрэх, Гүйлгэх, Цээж гашуу оргих /үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
1 капсулаар өдөрт 1 удаа хоолны дараа ууж хэрэглэнэ. Шинж тэмдэг арилах хүртэл үргэлжлүүлнэ
Анхааруулга:
Онцгой анхааруулга: Үгүй