card
ЭМБРЕНДДотор эрхтэний бүтээгдэхүүнХоол боловсруулах замWin-Medicare

ZAPACID 30, 30 капсул

Бүтээгдэхүүний үйлдэл:
ЗАПАЦИД найрлагадаа лансопразолыг бүрээстэй мөхлөг хэлбэрээр агуулдаг ба эрт задрахаас сэргийлсэн капсултай. Нарийн гэдсэнд бүрхүүл нь хайлсны дараа Лансопразол шимэгдэж эхэлдэг байна. Шимэгдэлт: Лансопразол түргэн шимэгддэг, амаар ууж хэрэглэснээс 1.7 цагийн дараа сийвэнгийн концентраци нь хамгийн өндөр түвшинд, харьцангуй биохүртэхүй нь ойролцоогоор 80 гаруй хувь, сийвэнд хагас задралын хугацаа нь 1.5 (±1) цаг байна (mean value±SD) хэрэв эмийг хоолноос 30 минутын дараа хэрэглэвэл концетрацийн зураглалын доорх муруй (AUC), болон сийвэнд шимэгдэлт нь 50% хүртэл буурдаг тул хоолны өмнө хэрэглэх нь зохимжтой. Тархалт: Лансопразол нь сийвэнгийн уурагтай 97% холбогдоно. Сийвэнгийн уурагтай холбогдсоноор сийвэнгийн концентраци нь 0.05-5.0мкг/мл түвшинд хүрнэ. Хувиралт: Лансопразолын хувирал нь үндсэндээ элгэнд явагддаг. Лансопразол нь гидроксилжсон сульфинил ба сулфон хэлбэрт шилжин сийвэнд шимэгддэг ба эдгээр нь шүүрлийн хэмжээг бууруулах эсвэл шүүрлийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Эдгээр идэвхт бодисууд нь Н+/К+ - АТФ-аза буюу протоны шахуургад хориг үүсгэгч идэвхтэй тул ханын эсээс ялгардаг хүчлийн шүүрлийг хориглодог. Лансопразолын сийвэн дэх хагас задралын хугацаа нь ходоодны хүчлийн шүүрлийг хориглох хугацаатай хамааралгүй ба 2 цагаас ихгүй байдаг бол идэвхт үйлдлээ 24 цагаас илүү хугацаанд барьдаг. Задрал: Ууж хэрэглэсний дараа үндсэндээ шээсээр ялгарна. Лансопразолын хувирлын үед цөсний ялгаралт илэрхий ихэсдэг.
Найрлага, савалгаа:
Капсул бүрт:Лансопразол: 30мг хайрцагандаа 30 капсул
Хэрэглэх заалт:
. 12 хуруу гэдэсний шархлаа өвчний сэдрэлийн эмчилгээ 2. 12 хуруу гэдэсний шархлаа өвчний хавсарсан эмчилгээ 3. Ходоодны шархлаа өвчний сэдрэлийн эмчилгээ 4. Ходоодны шархлаа өвчний хавсарсан эмчилгээ 5. Ходоод улаан хоолойн сөөргөө өвчин 6. Улаан хоолойн улайлтат үрэвслийн хавсарсан эмчилгээ 7. Хүчлийн хамааралт биж хам шинж 8. Дааврын бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант ходоод улаан хоолойн шархлаа өвчний намжмал үе 9. Хеликобактерийг устгах эмчилгээнд хавсрах 10. Золлингер-Эллисоны хам шинж
Хэрэглэх арга:
өдөрт 1 ширхэгээр 1 удаа хоолноос 30 минут өмнө ууна.
Анхааруулга:
долоо хоногийн турш хэрэглэж буй өвчтөнд ямарч хариу урвал үзүүлэхгүй байвал эсвэл өвчин хүндэрвэл хурдан шалтгааныг тодруулна уу. Ходоодны шархлаа өвчнийг сэжиглэж байгаа үед эмчилгээний өмнө илэрч байсан хүндрэлийн шинж тэмдгүүд лансопразол эмчилгээний үед багасаж, онош төөрөгдүүлж болзошгүйг анхаарна уу. Жирэмсэн үед хэрэглэх: Жирэмсний категор-В. Жирэмсэн эмэгтэйд тохиромжгүй бөгөөд шаардлагатай үед нарийн хяналтад хэрэглэнэ. Лансопразолыг жирэмсний үед хэрэглэвэл урагт үзүүлэх ноцтой сөрөг нөлөөний өртөмжийг сайтар тооцох нь зүйтэй. Хөхүүл эхэд хэрэглэх: Запацид хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхойгүй. Запацид хөхүүл эхэд хэрэглэхдээ ихээхэн болгоомжтой хандах нь зүйтэй. Хүүхдэд хэрэглэх: Хүүхдэд хэрэглэхэд аюулгүй эсэх үйлдэл нарийн нотлогдоогүй. Ахмад настанд хэрэглэх: Ахмад настанд эхний тунг өөрчлөх шаардлагагүй харин дараагийн тунг өгөхдөө өдрийн тун нь 30 мг-аас хэтрүүлэхгүй өгөхөд ходоодны хүчил ихдэлтийг бууруулна. Бөөрний эмгэгтэй өвчтөнүүдэд: Тунг өөрчлөх шаардлагагүй. Элэгний эмгэгтэй өвчтөнүүдэд: Элэгний эмгэгийн хүндрэлгүй үед эхлэх тунг өөрчлөх шаардлагагүй. Харин хүнд эмгэгүүдийн үед өдрийн тунг 30 мг-аас хэтрүүлэхгүй. Эмийн харилцан нөлөөлөл: Лансопразол нь варфарин, индометацин, аспирин, ибупрофен, фенитоин, преднизолон, антацид, диазепам эмүүдтэй харилцан нөлөөлөл үгүй. Ланзопразолыг теофиллинтэй хамт хэрэглэхэд теофиллиний клиренс буурдаг (10%). Шаардлагатай үед сукральфатыг ланзопразол ууснаас хамгийн багадаа 30 минутын дараа хэрэглэнэ. Онолын үүднээс эмийн шимэгдэлт, биохүртэхүйд ходоодны рН ихээхэн нөлөөлдөг тул ланзопразолыг хэрэглэхэд дээрх нөлөө ажиглагдаж болзошгүй. (кетоконазол, ампициллин, дигоксин, төмрийн бэлдмэлүүд г.м).