ХИГИЯ ШАМПУНЬ, 1% ПЕРМЕТРИН
Бүтээгдэхүүний үйлдэл:
Найрлага дахь перметрин нь толгойн бөөс болон хуурсыг хөдөлгөөнгүй болгож, үхүүлэх үйлдэл үзүүлдэг.
Найрлага, савалгаа:
1% перметрин агуулсан шампунь. 120гр-аар савлагдсан
Хэрэглэх заалт:
Толгойн бөөсний халдварын үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
1. Үсээ угаах эсвэл норгоно.
2.Шампунийг хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.
3. Үсээ толгойн нэг талаас нь эхлэн зааглан завсар гаргана.
4. Шампунийг үсний заагласан завсруудад массажлан түрхэнэ.
5. Шампуниа үсний бүх хэсэг болон хуйхандаа жигд түрхэгдсэн байх ёстойг сайтар анхаарна.
6. Чихний ар тал болон хүзүү, дагзны орчимд онцгой анхаарах хэрэгтэй.
7. Энэ хооронд үс хатвал усаар норгоно.
8. Хигия шампунийг 10-15 минут байлгаж цэвэр усаар зайлна.
9. Зориулалтын самаар үсний угаас үзүүр хүртэл самнана.
7-10 хоногийн дараа давтан хэрэглэнэ. Сард 2-оос олон удаа хэрэглэхгүй.
Анхааруулга:
Онцгой анхааруулга бүртгэгдээгүй