card
ЭМБРЕНДБусад ЭМҮе мөчBoryung

КЕТОПРОФЕН НААЛТ №7

Бүтээгдэхүүний үйлдэл:

  1. Наалт дахь кетопрофен бодис нь арьсаар шимэгдэн үрэвссэн, гэмтсэн булчин, шөрмөс, үений эдэд үрэвсэл болон өвдөлт намдаах үйлдэл үзүүлдэг.
  2. Хэсэг газрын цусан хангамжыг сайжруулан, булчингийн чангарлыг арилгаж, хүзүү, мөр, нуруугаар хөшиж, чилж өвдөх зовиурыг намдаана.
  3. Кетопрофен нь арьсаар хамгийн хурдан эрчимтэй нэвчдэг стероид бус үрэвслийн эсрэг өвчин намдаах эмийн бодис (NSAIDs) бөгөөд  арьсны гүний давхарга руу 4 цагийн дотор тархаж үрэвсэж, гэмтсэн эдэд үйлчилдэг.

Найрлага, савалгаа:
Наалт бүрт 30мг Кетопрофен агуулсан. 10*7 см хэмжээтэй, уутандаа 7 ширхэгээр савлагдсан.

Хэрэглэх заалт:

  1. Үений үрэвсэл, гэмтлийн шалтгаант өвдөлт
  2. Булчингийн өвдөлт
  3. Шөрмөс болон үений холбоосын өвдөлт, үрэвсэл
  4. Захын мэдрэлийн үрэвслийн үед кетопрофентай наалтыг хэрэглэнэ.

Хэрэглэх арга:
Өвдөлттэй хэсэг газарт өдөрт 1-2 удаа нааж хэрэглэнэ.

Анхааруулга:
Ил шарх, шалбархайтай газарт нааж хэрэглэхийг хориглоно.