ЭМ,
БРЕНД,
Бусад ЭМ,
Үе мөч,
Boryung,
ФЕЛБИНАК НААЛТ № 10
Бүтээгдэхүүний үйлдэл:
Фелбинак нь стероид бус үрэвслийн эсрэг өвчин намдаах эмийн бүлэгт (NSAIDs) хамаардаг хэсэг газарт хэрэглэх өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй эмийн бодис юм.
- Наалт дахь фелбинак бодис нь арьсаар шимэгдэн үрэвссэн, гэмтсэн булчин, шөрмөс, үений эдэд үрэвсэл болон өвдөлт намдаах үйлдэл үзүүлдэг.
- Фелбинак нь үрэвсэл болон өвдөлт үүсгэдэг простогландин (PGE) медиаторын ялгаралыг бууруулснаар өвдөлт намдааж үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг.
- Хэсэг газрын цусан хангамжыг сайжруулж, булчингийн чангарлыг арилгаж хүзүү, мөр, нуруугаар хөшиж, чилж өвдөх зовиурыг намдаана.
Найрлага, савалгаа:
Наалт бүрт 35 мг Фелбинак агуулсан. 10*7 см хэмжээтэй, уутандаа 10 ширхэгээр савлагдсан.
Хэрэглэх заалт:
- Ууц нуруу өвдөх, хөших
- Үе мөчөөр өвдөх (мөр, өвдөг, шагай...)
- Үений болон зөөлөн эдийн үрэвсэл
- Булчин чангарах
- Гэмтлийн дараах хэсэг газрын өвдөлт намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Өвдөлттэй хэсэг газарт өдөрт 1-2 удаа нааж хэрэглэнэ.
Анхааруулга:
Ил шарх, шалбархайтай газарт нааж хэрэглэхийг хориглоно.