Гар ариутгагчийг хэрхэн сонгож, зөв хэрэглэх вэ?
Олон жилийн туршид халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол гарын ариун цэвэр сахих гэж үздэг байсан ба 2019 онд дэлхий дахинд дэгдсэн шинэ корона вирусын цар тахалын үед олон улсын эрдэмтэд, судлаачид үүнийг баталсан судалгаанууд танилцуулсан билээ. 1,2. Гарын ариун цэвэр сахиснаар түгээмэл тохиолдох болон амь насанд аюултай олон халдвараас сэргийлдэг. Ихэнх өвчний үед хамгийн эхэнд гар нь өвчин үүсгэгч бактери, вирусаар бохирдож эхэлдэг ба ариун цэврийн өрөөнд орох, ханиалгах, найтаах, бусад хүмүүсийн гарт хүрэх, бохирдсон гадаргуунд хүрсний дараа гар илүү бохирдог байна. Хүний гар өвчин үүсгэгч бактери, вирусаар бохирдсон тохиолдолд эдгээр эмгэг төрүүлэгчид бие махбодид нэвтрэх, эсвэл нэг хүнээс нөгөөд шилжиж өвчин үүсгэдэг. Гараар дамжих халдварт өвчнүүдээс гарын ариун цэвэр сахиснаар урьдчилан сэргийлэх боломжтой.
Гарын ариун цэвэрийг сахихад гараа зөв угаах болон спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх нь маш чухал юм.
Гар ариутгагч зөв сонгох зөвлөмж
Спиртэн суурьтай гар ариутгагч нь олон төрлийн найрлагатай, янз бүрийн хэлбэр хэмжээтэй байдаг. Гар ариутгагчийг сонгох зөвлөмжийг хүргэе.
- Хамгийн багадаа 60% -ийн спиртэн суурьтай гар ариутгагч сонгоорой (ихэвчлэн этанол, этилийн спирт, изопропанол эсвэл 2-пропанол гэж шошгон дээр бичсэн байдаг).
- Спирт агуулаагүй эсвэл Alcohol-free гэсэн бичигтэй гар ариутгагч сонгохгүй байх.
- Метанол болон 1-пропанол агуулсан гар ариутгагчийг хэрэглэхгүй байх
- Харагдах байдлын хувьд хоол болон ундаатай төстэй харагдах гар ариутгагчийг бүү сонгоорой.
Гар ариутгагчийг зөв хэрэглэх заавар
- Гар ариутгагчийг гарын бүх гадаргуун дээр түрхэж, гараа хуурай болтол үрнэ.
- Нүдэнд хүргэхгүй.
- Спирт агуулсан гар ариутгагч бодисыг бага насны хүүхдүүдийн нүдэнд харагдахгүй газар хадгална.
- Бага насны хүүхдийг спирт агуулсан гар ариутгагч бодис хэрэглэх үед хяналт тавих.
Дараах үйлдлүүдийг хийхээс зайлсхийх
- Спирт агуулсан гар ариутгагчийг хатахаас нь өмнө арчих. Хатахаас нь өмнө арчсан тохиолдолд микробын эсрэг сайн үйлчлэхгүй.
- Гадаргууг цэвэрлэхийн тулд спирт агуулсан гар ариутгагчийг ашиглах. Спиртэнд суурилсан гар ариутгагч нь гадаргууг цэвэрлэх, ариутгах зориулалттай биш юм. Спирт агуулсан гар ариутгагчийг 40°C-аас дээш температурт хадгалах (жишээлбэл, зуны улиралд автомашинд хадгалж болохгүй).
- Спирт агуулсан гар ариутгагч бодисыг уух. Спирт агуулсан гар ариутгагч уувал архины хордлогонд орно. Хэрэв таны хүүхэд спирт агуулсан гар ариутгагч хэрэглэсний дараа гараараа юм идэх эсвэл долооход санаа зовох шаардлагагүй.
Гар ариутгагчийн найрлаганд зөвшөөрөгдсөн болон зөвшөөрөгдөөгүй спиртийн төрлүүд
Гар ариутгагчийг зөвхөн этилийн спирт ба изопропилийн спирт (2-пропанол гэж нэрлэдэг) ашиглан хийхийг зөвшөөрдөг. Метанол, 1-пропанол зэрэг бусад төрлийн спирт нь хүний биед хортой нөлөө үзүүлдэг тул гар ариутгагчинд ашигладаггүй.
Спиртийн төрөл |
Түгээмэл нэршил |
Гар ариутгагчинд ашиглаж болох уу? |
Этил |
Этанол
|
Тийм |
Спирт |
||
Изопропил |
Изопропанол
|
Тийм |
2- пропанол |
||
Метил |
Метанол |
Үгүй |
|
Модны спирт |
|
1-пропил |
1-пропанол |
Үгүй |
Метанолын хордлого
Метанол буюу метилийн спиртийг модны спирт гэж нэрлэдэг бөгөөд пуужингийн түлш, антифриз хийхэд ашигладаг бөгөөд маш хортой байдаг. Метанолыг хэзээ ч арьсандаа түрхэж, залгиж, ууж болохгүй. Метанол агуулсан гар ариутгагчийг залгих эсвэл уух нь эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэдэг бөгөөд үүнд сохрох, үхэлд хүргэх аюултай. АНУ-ын өвчний хяналт,урьдчилан сэргийлэх төвийн вэб сайтад метанол агуулсан гар ариутгагчийг уусны дараа нас барсан эсвэл сохорсон хүмүүсийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл байдаг.
1-Пропанолын хордлого
1-пропанол эсвэл 1-пропилийн спиртийг үйлдвэрийн уусгагч (цэвэрлэгээний бодисын төрөл) хийхэд ашигладаг бөгөөд уухад хүнд хортой нөлөө үзүүлдэг. 1-пропанол агуулсан гар ариутгагч бодисыг залгих эсвэл уухад амьсгал, зүрхний цохилтын тоо буурахаас гадна өөр олон ноцтой шинж тэмдэг илэрч үхэлд хүргэж болзошгүй юм. 1- пропанол агуулсан гар ариутгагч нь таны арьсыг цочроодог. Энэ нь ховор тохиолддог боловч зарим хүмүүст арьсны харшлын урвал илэрдэг.