Сүүлийн жил гаруй хугацаанд шинэ корона вирусын цартахалын үед халдвараас сэргийлэхийн тулд маск тогтмол зүүснээс үүдэлтэй маскне буюу маск-батга (маск зүүснээс үүссэн батга) нь маш түгээмэл тохиолдож байна.
Маскнег юу үүсгэх вэ?
Маск нь арьсанд дулаан, үрэлт, бөглөрөл үүсгэх бөгөөд амьсгалах, ярих, хөлрөх үед чийглэг орчин үүсч батга гарах хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Үүний улмаас нүүрний арьс нь масктай хамгийн их үрэлцэж буй хэсгүүд болох хамар, 2 хацар, 2 шанаа, эрүүгээр арьс цочирч, үрэвсэж, батга гарч байна.
Маскнаас үүдэлтэй батганаас сэргийлэхийг тулд дараах зөвлөмжүүдийг тогтмол баримтлаарай.
- Өдөр бүр нүүрээ цэвэрлэж, чийгшүүлж байгаарай.
- Зөөлөн, үнэргүй цэвэрлэгч хэрэглэх
- Чийгшүүлэгчийг нүүрээ угаасны дараа заавал түрхэх. Ялангуяа хуурай эсвэл эмзэг арьстай бол чийгшүүлэгч нь тууралт, улайлт, батганаас сэргийлнэ.
- Нүүрний будагнаас түр хугацаанд татгалзах.
Нүүрний будаг таны арьсны нүхийг бөглөж, батга гарахад хүргэдэг.
Таны арьсыг цочроож болзошгүй арьс арчилгааны шинэ бүтээгдэхүүнийг туршиж үзэхээс зайлсхийх. Богино хугацаанд ч гэсэн маск зүүх нь арьсыг илүү мэдрэмтгий болгодог. Тиймээс өмнө нь хэрэглэж үзээгүй бүтээгдэхүүнүүд жишээлбэл гуужуулагч, ретиноид агуулсан бүтээгдэхүүнийг туршиж үзэхээс татгалзах.
- Маскыг тогтмол зайтай солих.
- Нэг удаагийн маскыг 2 цаг тутам солих
- Даавуун маскыг 4 цаг тутам зүүгээд 15 минут маскаа тайлах. Гэхдээ энэ хугацаанд та зай барих, эсвэл ганцаараа байх шаардлагатай. Хэрэв даавуун маск зүүж байгаа тохиолдолд орой нь угааж, индүүдэх.
Гималай брендийн зүгээс маскнаас үүдэлтэй батганаас сэргийлэх, батганы үед хэрэглэх чийгшүүлэх бүтээгдэхүүнүүдийг зөвлөж байна. Та зааврын дагуу хэрэглээрэй.
Алхам 1 : Алое агуулсан чийгшүүлэгч угаагч
- Арьсыг зөөлөн цэвэрлэнэ. Хуурайшуулахгүй
- Зуун настын ханд агуулсан тул арьсыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг
Алхам 2 : Сэргээгч чийгшүүлэгч тонер
- Илүүдэл тос, бохирдолыг арьсны гадаргуугаас маш сайн цэвэрлэнэ.
- Энэхүү тонер нь арьсыг чийгшүүлдэг лентил, байгалийн гаралтай цэвэрлэгч, арьсыг сэргээгч нимбэг зэрэг ургамлын найрлагыг хослуулан таны арьсыг цэвэр, зөөлөн, гэрэлтсэн болгоно.
Алхам 3 : Эрчимтэй чийгшүүлэгч Лосьон
- Маш хуурай арьсанд зориулж тусгайлан боловсруулсан найрлагатай
- Энэ нь Алоэ вера, Энэтхэгийн Маддер, Кантри Маллоу зэрэг ургамлаар баяжуулсан бөгөөд нэмэлт тэжээл өгч, арьсыг маш сайн чийгшүүлнэ.
Алхам 4 : Нөхөн сэргээх шөнийн тос
- Арьсанд гүн нэвтэрч бүтэн шөний турш таны арьсыг чийгшүүлж, тэжээл өгнө.
- Цагаан сараана цэцэг нь чөлөөт радикалуудыг саармагжуулж, арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй антиоксидантаар баялаг юм.
- Улаан лооль нь эсийг шинэчлэхэд тусалдаг флавоноид ба AHA (Alpha - Hydroxy хүчил) -аар баялаг байдаг.
Гэртээ бай
Маскаа зүү
Гараа угаа, гараа ариутга
Зай барь