Тайланд хүн орхоодой гэж юу вэ?

Тайланд хүн орхоодойг  олон мянган  жилийн өмнөөс хүн төрөлхтөн уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан энэхүү ургамлыг хүний биед маш их ач тустай болохыг баталсан. Тайланд хүн орхоодойн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл та нийтлэлээ үргэлжлүүлэн уншаарай.

                                                                                 

                                                                                     

 

Энэхүү ургамал нь Тайландын хар цагаан гаа, Тайланд хүн орхоодой, Хар турмерик, Крачай дам зэрэг олон нэршилтэй. Тайланд хүн орхоодой нь шим тэжээл ихтэй бөгөөд эрүүл мэндэд тустай. Тайланд хүн орхоодой нь Zingiberaceae буюу цагаан гааны төрлийн ургамал бөгөөд Kaempferia parviflora гэх нэртэй. Kaempferia parviflora-ийн үндэслэг ишийг мянга гаруй жилийн турш Тайландын уламжлалт анагаах ухаанд харшил, суулгалт, чихрийн шижин,бэлгийн сулрал зэрэг олон өвчнүүдийн үед хэрэглэж ирсэн.  

 

Тайланд хүн орхоодойн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус

Тайланд хүн орхоодой нь танин, антоцианин, флавоноид зэрэг антиоксидантууд, амин хүчил, селенээр баялаг юм. Тайланд хүн орхоодой эрүүл мэндэд олон ач тустай.

Тайланд хүн орхоодой фосфодиэстераза-5 (PDE5) -ийг саатуулах үйлдэлтэй. Та бидний сайн мэдэх Виагра бол эрэгтэй хүний бэлгийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх PDE-г саатуулах төрлийн бэлдмэл юм. Тиймээс Тайланд хүн орхоодойн нь PDE-ийн байгалийн саатуулагчийн үүрэг гүйцэтгэдэг тул эрчүүдийн бэлгийн эрүүл мэндийг сайжруулдаг. Тайланд хүн орхоодой нь азотын ислийн нийлэгжилтийг дэмжиж, судасны булчинг сулруулдаг тул эр бэлэг эрхтний хөвчрөлтийг сайжруулна. 2018 оны судалгаагаар Kaempferia parviflora хандыг бэлгийн сулралтай насанд хүрсэн 14 насанд хүрсэн эрчүүдэд 30 хоногийн турш хэрэглэхэд 13  эрэгтэйд  бэлгийн сулралыг сайжруулсан гэж мэдээлсэн.

Тайланд хүн орхоодой хэрэглэсний дараа илүү их калори шатааж байна гэж төсөөлөөд үз дээ. 2015 оны судалгаагаар Тайланд хүн орхоодой нь бор өөхний эдийн идэвхжилтийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Бор өөхний эд нь эрчим хүчний зарцуулалтад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр үр дүн нь  Тайланд хүн орхоодойны үр нөлөөг судлах хулгананы өөхний эдэд хийсэн 2014 оны судалгааны үр дүнтэй ижил төстэй байна. Эдгээр  судалгаанууд нь  Тайланд хүр орхоодой жин хасахад маш тустайг харуулж байна.

Та бүхэнд эрчүүдэд зориулсан Тайланд хүн орхоодой агуулсан  MZEL Coffee танилцуулж байна.

Үндсэн найрлага :

  • Хуурай сүү 71.80% 
  • Кофе 17.10%
  • Сүү  2.13%
  • Л- Аргинин 0.71%
  • Тайланд хүн орхоодойн ханд 0.36%
  • Цайрын глюконат 0.21%
  • Хүн орхоодойн ханд  0.14%

Л-аргинин нь судас тэлэгч үүрэг гүйцэтгэдэг тул олон хүмүүс зүрх судасны эмгэг, бэлэг эрхтний хөвчрөлийн эмгэгийг эмчлэхийн тулд Л-аргининыг ууж хэрэглэдэг. Эдгээр үйлдэл нь Л-аргинин-д зүрхний эрүүл мэнд, цээжний өвдөлтөөс эхлээд булчин чангалах, шарх эдгээх, эрчүүдийн нөхөн үржихүйн чадварыг сайжруулах зэрэг олон ашиг тусыг өгдөг.

Тайланд хүн орхоодой нь танин, антоцианин , флавоноид зэрэг амин хүчил, селен, антиоксидантаар баялаг юм. Цайр нь хүний биед маш бага хэмжээгээр шаардлагатай микроэлемент боловч  амин чухал эрдэс юм. Хоол тэжээлээр авах өдрийн хэмжээ (RDA) нь насанд хүрсэн эрэгтэйчүүдэд өдөрт 11 мг цайр, насанд хүрсэн эмэгтэйчүүдэд өдөрт 8 мг байдаг боловч таны бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь шарх эдгээх, дархлааны үйл ажиллагаа, эсийн хуваагдал, ДНХ ба уураг үүсэлтэнд  оролцдог.

Энэхүү кофе таны биеийг эрч хүчээр дүүргэж,  биеийн эрхтэн тогтолцоонд сайн нөлөөтэйгээс гадна эрчүүдийн бэлгийн чадавхийг сайжруулна.