Гарын арьсыг арчлах 5 зөвлөмж

Гадны хүчин зүйлсийн сөрөг нөлөөлөлөөс болж гарын арьс  ус чийгээ алдан, хуурайшиж, эрт хөгширдөг тул бидний гарт онцгой анхаарал, арчилгаа шаардлагатай байдаг.

Өдөр тутмын, тогтмол арчилгааны үр дүнд та зөөлөн булбарай гартай болох болно. Гарын арьс таныг эмэгтэй хүн өөртөө хэр анхаарал тавьдаг болохыг илэрхийлдэг.

  1. Гараа зөв угаах

Гар угаах нь таны арьс арчилгааны хамгийн чухал хэсгүүдийн нэг юм. Таны өдөр тутмын хэвшлээс шалтгаалан та гарын арьс цочроох эсвэл хуурай арьс үүсгэх зүйлст хүрдэг . Хамгийн эхний бөгөөд анхаарах зүйл бол : арьсаа хуурайшуулахаас зайлсхийхийн тулд зөөлөн найрлагатай саван эсвэл гарын шингэн саван  хэрэглээрэй. Усны хувьд хүйтэн эсвэл бүлээн усаар угаагаарай. Халуун ус нь таны арьсыг илүү хуурайшуулдаг. Гар хатаагч хэрэглэхийн оронд гараа угаасны дараа сэгсэрч алчуураар зөөлөн арчаарай. Ковид-19 цартахалын улмаас та гар ариутгагчийг урьд өмнөхөөсөө илүү олон удаа хэрэглэж байгааг анзаарч байгаа болов уу. Спиртэн суурьтай гар ариутгагч нь таны арьсыг хуурайшуулдаг тул гараа чийгшүүлэх нь чухал юм. Гар ариутгагч бүрэн шингэсний дараа гарын тосоо хэрэглээрэй.

2. Гарын арьс чийгшүүлэх

Таны гар гадаад орчинтой хамгийн их харьцдаг  тул таны гарын арьс илүү хурдан, олон удаа гууждаг. Тогтмол чийгшүүлэх нь арьсны уян хатан бүтцийг хадгалах боломжийг өгнө. Гараа чийгшүүлэх хамгийн тохиромжтой цагууд бол усанд орох, гуужуулах, аяга таваг угаах, унтахаас өмнө юм. Хэт хуурай арьстай хүмүүсийн хувьд гараа угаах бүртээ чийгшүүлэх хэрэгтэй. Гараа амархан, хурдан чийгшүүлэхийн тулд угаалтуурынхаа ойролцоо гарын тосоо байрлуулаарай.

3. Амин дэмийн дутагдлаас сэргийлэх

Амин дэмийн дутагдал арьсны төрхөд муугаар нөлөөлдөг. Ялангуяа Витамин А,Е-ийн дутагдлын үед арьс хуурайшиж, хумс хэврэгшиж, үс хугардаг. Тиймээс та хоол хүнсэндээ шим тэжээлээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэж, нэмэлт амин дэм хэрэглээрэй.

4. Бээлий тогтмол өмсөж байх.

Бээлий, бээлий, дахин бээлийн. Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол тогтмол бээлий өмсөх билээ. Хүйтэн агаар, салхи гарын арьсыг хуурайшуулдаг. Мөн гэрийн ажил үедээ зориулалтын бээлий өмсөж  хэвшээрэй .

5. Нарнаас хамгаалах

Эмэгтэй хүний гоо сайхны хамгийн том дайсан бол нарны хэт ягаан туяа билээ. Бид нүүрэндээ нарын тос түрхдэг боловч гарандаа төдийлөн түрхдэггүй. Тиймээс одооноос эхлэн өөрийн гарын арьсыг хамгаалаарай.