Эхийн сүү нь хүүхдэд зайлшгүй шаардлагатай шимт бодис болон дархлааны уураг агуулдаг тул хүүхдэд төрөнгүүт дархлаа үүсгэж анхдагч вакцин болдог байна. Эхийн хөхний сүүнд 130 төрлийн нүүрс ус агуулагдсан байх бол үнээний сүүнд дөнгөж 10 хүрэхгүй төрлийнх байдаг аж.
6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллосон хүүхдийн амьдрах чадвар бусад хооллолттой хүүхэдтэй харьцуулахад 14 дахин илүү байдаг.
• Эхийн сүүгээр хооллолтыг дэмжсэнээр тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан болж буй хатгалгаа, суулгалт өвчний эрсдэлийг бууруулна. Эхийн сүүгээр хооллосноор суулгалт өвчний бүх тохиолдлыг бараг тал хувь, амьсгалын замын халдварын бүх тохиолдлыг гуравны нэгээр сэргийлдэг. Ингэснээр суулгалт өвчнөөр эмнэлэгт хэвтэлт 72 хувь, хатгалгаа өвчнөөр хэвтэлт 57 хувиар тус тус буурна.
• Эхийн сүүгээр наад зах нь 2 нас хүртэл нь үргэлжлүүлэн хооллосноор хүүхдийн жингийн илүүдэл ба таргалалтад өртөх эрсдэлийг 13 хувиар, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг 35 хувиар бууруулна.
Сүү орлуулагч хэрэглэж буй хүүхэд эхийн сүүгээр хооллож буй хүүхэдтэй харьцуулахад амьдралынхаа эхний 6 сарын дотор эндэх эрсдэл 2 дахин, ходоодны үрэвсэлд өртөх эрсдэл 5 дахин их байдаг. Харин эхийн сүүгээр хооллож буй хүүхэд эхийн сүү орлуулагч хэрэглэж буй хүүхдээс арьсны харшил, чихрийн шижинд өртөх эрсдэл 2 дахин, тунгалагийн хавдарт өртөх эрсдэл 8 дахин бага байдгийг судлан тогтоожээ.
ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХ НЬ ХҮҮХДИЙН ОЮУНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ
Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюуны хөгжилд маш чухал дэмжлэг болдог бөгөөд оюун ухааны индексийн (IQ) чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг.
Оюуны хөгжлийн үзүүлэлт нь сурлагын амжилт, ажил хөдөлмөр эрхлэх, цаашдын орлого, амьдралын чанарт шууд нөлөөлдөг
ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТ ХӨХҮҮЛ ЭХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛНА
Хүүхдээ хөхүүлж буй эхчүүдийн биеийн галбир нь хэвийн байдалдаа маш түргэн ордог. Хүүхдийг үргэлжлүүлэн хөхүүлснээр хөх ба өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг жил тутамд 6 хувиар бууруулна.
Шинэхэн ээжүүд маань хөхөө сайн сааж чадахгүйгээс болоод сүүний уураг зангирч хатууран, өвдөөд хэцүү байдаг. Тэгвэл одоо таньд #CanpolBabiesMGL-ийн хөхний гар саалтуур тусална.
Canpol babies-ийн хөхний гар саалтуурын давуу тал нь:
- Хүүхдийнхээ хөхөх хэмнэлтэй ижил хэмнэлээр саана.
- Хөхний сүүний сүвийг томрууллдаггүй, сүүг садруулж асгаруулдаггүй.
- BPA-аюулгүй
- Чанартай баталгаатай./ европ чанар /
- Бат бөх суурьтай.
- Эвтэйхэн бариултай учир хэрэглэхэд хялбар.
- Амсар нь силиконон иллэг хийх зөөлөвчтэй бөгөөд хөхөнд сайн сууж амархан саагдана.