Бүйлсний тос таны хүүхдийн арьс арчилгаанд яагаад чухал вэ?

Бүйлс

Латин нэр: Prunus amygdalus

Санскрит / Энэтхэг нэр: Ватадха, Бадам

Түүхээс харахад бүйлсний тосыг эртний Хятад, Аюурвед, Грек-Персийн анагаах ухаанд хайрст үлд, экзем зэрэг арьсны эмчлэх зорилгоор олон зуун жилийн туршид хэрэглэж байсан. Хойд Африк, Баруун Азиас гаралтай бүйлсийг хамгийн тэжээллэг чанартай самар гэж үздэг. Грекчүүд бүйлсний ашиг тусыг хамгийн түрүүнд мэдэж, тариалж эхэлсэн. Хүний биед ач тустай шим тэжээл, ашигтай нэгдлээр баялаг бүйлс нь  арьсны эрүүл байдлыг хадгалахад маш сайн тусалдаг. Тиймээс арьс арчилгааны олон бүтээгдэхүүний үндсэн найрлага болдог ба дэлхий даяар өргөн хэрэглэдэг.

Бүйлсний тосны эрүүл мэндийн ач тус:

Бүйлс нь салстын мембраны дээгүүр хамгаалалтын бүрхүүл үүсгэж арьсыг хамгаалж, өвдөлт болон үрэвслийг намдаах үйлчилгээтэй. Бүйлс нь антиоксидант флаванойдууд, селен,  витамин Е маш ихээр агуулдаг тул таны хүүхдийн арьсыг чийгшүүлж, зөөлрүүлж, хуурайшихаас хамгаална. Мөн витамин A –д агуулагдах ретинол нь арьсны эсийн нөхөн төлжилтийг дэмжих үйлчилгээтэй.

Хүүхдийн чийгшүүлэх лосьон

  •  Бяцхан хүүхдийн тань арьсийг төрсөн цагаас нь эхлэн хамгаална.
  • Энэхүү тос нь 100% ургамлын  найрлагатай.
  • Найрлагандаа чихэр өвс  , оливийн тос , бүйлсний тос  агуулсан.
  • Арьсны чийгийг хадгалж, зөөлөн булбарай болгоно.
  • Арьсны эмзэгшил, хуурайшилтыг бууруулан арьсыг тайвшруулна.
  • Хүүхдийн арьсыг гүн чийгшүүлнэ.
  • Будагч бодис болон парабен агуулаагүй

Живхний тууралтын эсрэг тос

Гималайн живхний тууралтын эсрэг тосонд арьсны тууралт, шарх, халдварыг анагаах чадвараараа алдартай 5 навчит ариун мод орсон билээ. Энэхүү Гималайн живхний тууралтын эсрэг тосны үндсэн найрлага болох байгалийн цайр арьсны тууралтыг богино хугацаанд эдгээдэг. Витамин А болон  бүйлсний тос таны хүүхдийн арьсыг зөөлрүүлнэ. Зуун настын ханд нь улайлтыг багасгаж, хорсох ба таагүй мэдрэмжийг арилгаж, хамгаалалтын бүрхүүлийг бий болгон, эсийн нөхөн сэргээх явцыг түргэсгэдэг.