Эрэгтэй хүн цэвэршдэг үү?

Эрэгтэйчүүд ч гэсэн эмэгтэйчүүдийн нэгэн адил цэвэршдэг. Энэ нь эрэгтэй хүний төмсөгнөөс тестостерон хэмээх эр бэлгийн дааврын (гормон) ялгаралт багассантай холбоотой. Тестостерон нь эр хүнийг тодорхойлох үндсэн шинж чанарууд болох хурд хүч, дайчин чанар ,тэсвэр тэвчээр , хүчирхэг байдлыг бүтээдэг. Эрэгтэй хүнд бэлгийн дааврын ялгаралт нь 17-20 насанд дээд цэгт хүрч 40 наснаас хойш аажим буурч эхэлдэг. Түүнчлэн зарим төрлийн эмийн бодисууд, / кортикостероид, морфин/, архи тамхины хэрэглээ, стресс, туяа, химийн эмчилгээ, мэс засал, таргалалт, БЗХ өвчнүүд нь тестостерон дааврын хэмжээнд нөлөөлдөг.

40 гарсан зарим эрэгтэй хүн, бэлгийн идэвх, бэлгийн сэрэл залуу үеэ бодвол буурснаа мэдэрдэг. Энэ өөрчлөлт нас ахисантай холбоотой байхаас гадна сэтгэл зовних, сэтгэл санаагаар унаж, гутрах зэргээс шалтгаалах нь илүү байдаг. Гэхдээ ихэнх эрэгтэй хүнд бэлгийн сэрэл үүсч, таашаал авах нь 60 болон түүнээс дээш насанд ч үргэлжилдэг. Үрийн шингэний найрлаганд нь байх эр бэлгийн эсүүд нь эмэгтэй хүнийг жирэмслүүлж чадахуйц тоо, хэмжээгээр агуулагддаг.

Хэрэв таньд дараах шинж тэмдгүүд илэрч байгаа бол таны тестостероны хэмжээ байх ёстой хэмжээнээс буурсан байна гэсэн үг юм.

- шодойн өглөөний хөвчрөл алга болох

- бэлгийн дур сонирхол буурах

- зан ааш өөрчлөгдөх

- шалтгаангүй ядрах, бухимдах

- нуруугаар өвдөх

- нойронд муудах

- анхаарал сулрах

- булчингийн хүч буурах

- хэвлийгээр таргалах

- үс сахлын ургалт удаашрах

Тестостероны хэмжээг нэмэгдүүлэх зөвлөмжүүд

Цайр тогтмол хэрэглэх. Судалгаагаар дэлхийн нийт хүн амын 17 орчим хувь нь цайрын дутагдалтай байгааг тодорхойлжээ.  Цайр нь биеийн бүх эсийн эрүүл үйл ажиллагаанд нэн чухал үүрэгтэй бөгөөд хүний ​​биед агуулагдах 200 гаруй ферментийг идэвхжүүлэх, нуклейн хүчлүүдийн нийлэгжилт, уураг, эсийн хуваагдал, өсөлт, нөхөн төлжих үйл явц, даавар, коллаген, араг яс үүсэх, хараагаа хадгалах, сайжруулах, дархлаа дэмжих үйлдэлтэй микроэлемент юм.

Уураг, нүүрс ус болон өөх тос

Таны идэж байгаа зүйлс таны тестостеронд хамгийн ихээр нөлөөлдөг. Тийм болохоор та аль болох идэж байгаа зүйлсдээ анхаарч эрүүл хүнс хэрэглэх нь илүү үр дүнтэй. Уураг, нүүрс ус, өөх тос зэргийг зохих хэмжээнд нь хангалттай авах юм бол тестостероныг маш сайн дэмждэг.

Стресс болон кортизолыг багасгах

Стресс ихтэй байвал кортизолын хэмжээ ихэсдэг байна. Энэ нь таны таны тестостероны түвшинг бууруулдаг ба булчин ургах болон жин хасах үйл явцад маш сөрөг нөлөөтэй.

Сайн унтаж амрах

Унтаж амрах бол хүний хамгийн чухал зүйл. Гэхдээ зөв цагтаа эртхэн маш сайн унтаж амрах хэрэгтэй. Өдөрт ердөө 5хан цаг унтдаг хүмүүсийн дааврын хэмжээ нь 15%-иар бага байдаг байна. Тийм болохоор хамгийн багадаа 7 цаг унтаж амрах хэрэгтэй.

Хорт зуршлаас татгалзах 

Хорт зуршлууд болох тамхи, архины удаан хугацааны тогмтол хэрэглээ нь бэлгийн сулрал төдийгүй олон өвчин эмгэгийн эрсдэлт хүчин зүйл болдог. Өдөрт 10 ширхэг тамхи татах нь бэлгийн сулралтай болох магадлалыг 14 хувиар харин 10 жил тамхи татах нь 15 хувиар тус тус нэмэгдүүлдэг ажээ. Хэрэв та одооноос эхлэн тамхи татах хорт зуршлаас салвал бэлгийн сулралтай болох эрсдэлээ 31%-иар бууруулж чадна.

MZEL  кофе☕️ Тайланд хүн орхоодой,цайр, L-арганин агуулсан тул таны биеийг эрч хүчээр хангаж, тестостероны түвшинг нэмэгдүүлнэ. Таны санааг зовоосон асуудлыг шийднэ.

Л-АРГИНИН

Биед нитрик оксидыг үүсгэн судсыг тэлснээр булчинд очих уураг, хүчилтөрөгчийг нэмэгдүүлж хөвчрөлийг дэмжих орлуулашгүй амин хүчил.

ЦАЙР

Эсийг хэт исэлдлээс хамгаалах, дархлаа дэмжихээс гадна цусан дахь хэвийн тестостероны түвшинг зохицуулдаг.

Тайланд хүн орхоодой

Танин, антоцианин, флавоноид зэрэг амин хүчил, селен, антиоксидантаар баялаг юм.

Та өдөр тутамдаа сайхан амттай кофе уунгаа өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавиарай.