card
ЭМБРЕНДЭрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэдХүүхэдHimalaya эм

БОННИСАН, сироп 100 мл

Бүтээгдэхүүний үйлдэл:
Боннисан сироп нь хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлснээрээ нярай болон бага насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог ходоод гэдэсний хямралыг анагааж, хоолны дуршлыг нэмэгдүүлэн, жингийн алдагдалыг засна, хүүхдийн өсөлт, хөгжилтөнд эерэг нөлөө үзүүлнэ. Хүүхдийн өсөлт, хөгжлийн үе шат бүрт чухал үүрэгтэй. Эслэгээр баялаг тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, өтгөн хаталтыг бууруулна, гэдэсний дүүрэнг багасгана. Витаминаар баялаг тул хоолны дуршил нэмэгдүүлж, өсөлтийг эрчимжүүлнэ, жингийн алдагдлыг засна. Пребиотик учраас гэдэсний дүүрэлтийг багасгана, ашигтай бактерийн амьдрах орчинг бүрдүүлнэ, хоолны шингэцийг сайжруулна
Найрлага, савалгаа:
5 мл сиропд агуулагдах найрлага: Ногоон гоньдны тос 0.0018 мл болон доорхи ургамлын ханд тус бүрээс 0.5мг агуулсан. Үүнд: Tinospora cordifolia, Piper longum,Cichorium intybus, Terminalia chebula, Achillea millefolium, Tribulus terrestris, Capparis spinosa, Emblica officinalis, Cassia occidentalis, Elettaria cardamomum, Tamarix gallica, Boerhaavia diffusa, Nelumbium speciosum, Cyperus scariosus, Emblica officinalis, Keampferia galanga, Fumaria officinalis, Embelia ribes, Terminalia arjuna, Tinospora cordifolia, Foeniculum vulgare, Ptychotis ajowan, Vetiveria zizanioides, Glycyrrhiza glabra зэрэг ургамлын хандаар боловсруулагдсан.
Хэрэглэх заалт:
1. Нярай болон бага насны хүүхдийн хоол боловсруулах замын зонхилох хямралаас урьдчилан сэргийлэх ба эрүүл чийрэг өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор өдөр тутмын нэмэлт маягаар хэрэглэнэ.

2. Нярай болон бага насны хүүхдийн хоол боловсруулах замын хямралыг засах, анагаах.

  • 0-6 сар хүртэлх нярайд хөхний болон нэмэлт сүүний шингэцийг сайжруулах, гэдэсний дүүрэнг намдаах зорилгоор
  • 6-9 сар хүртэлх хүүхдэд нэмэлт хоолонд ороход хоол боловсруулах замын хямрал үүсэхээс сэргийлэх, өтгөн хаталтыг бууруулах, хоолны дуршил сайжруулах, жин нэмэгдүүлэх зорилгоор
  • 9 сараас 3 нас хүртэлх хүүхдэд шүдлэлтийн үеийн зовиурыг намдаах, өтгөн хаталтыг бууруулах, хоолны дуршил сайжруулах, жин нэмэгдүүлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга:
1. 0-1 сартай нярайд Боннисан дусаалга хэлбэртэйг уух ба 5-10 дуслаар өдөрт 3-4 удаа уулгана

2. 1-6 сар хүртэлх хүүхэд Боннисан дусаалга хэлбэртэйг уулгах ба 5мл буюу 10 дуслаар өдөрт 3 удаа

3. 6 сараас 3 нас хүртэлх хүүхдэд Боннисан сироп хэлбэртэйг 10мл-ээр өдөрт 3 удаа хүүхдэд  шинж тэмдэг арилтал, эсвэл 1 -3 сарын турш уулгана 

Жоргүй олгогдох бүтээгдэхүүн, бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байна. 
Анхааруулга: Үгүй 
Гаж нөлөө, эсрэг заалт бүртгэгдээгүй