card
ЭМБРЕНДАмьсгалын замын бүтээгдэхүүнХаниад, томууны эсрэгХаршлийн эсрэгHimalaya эм

БРЕЗОЛ, 60 шахмал

Бүтээгдэхүүний үйлдэл:
Брезол эм нь хөөнгө эс буюу дархлааны В эсийн гадна мембраныг бат бөх болгосноор гистамин чөлөөлөгдөлтийг хориглоно. Гистамины ялгаралт буурснаар харшлын үеийн хамрын ринит , нүд загатнах, гуурсан хоолой бачуурах зэрэг шинж тэмдэг арилна. Үрэвслийн  интерлейкинийн ялгаралтыг бууруулснаар харшил хүндэрлээс сэргийлнэ. Гуурсан хоолойн бачуурал тавиулах үйлдэл дээр цэр шингэлэх үйлдэл үзүүлнэ. Ийнхүү цэр ховхролтыг хөнгөвчилснөөр уушги цэвэрлэх нөлөө үзүүлнэ. Хэт исэлдэлтийн эсрэг  антиоксидант үйлдэлтэй тул харшлын гаралтай амьсгалын замын өвчлөлийн үед амьсгалын замын эрхтэн тогтолцоог хамгаалах нийлмэл үйлдэл үзүүлнэ. Гистамины хүлээн авуурт нөлөөлөхгүй тул бусад нийлэг эмнүүдийн адил нойр хүргэх, дасал үүсгэх, дархлаа дарангуйлах зэрэг гаж нөлөө байдаггүй давуу талтай. 
Найрлага, савалгаа:
Ханд. Curcuma longa 100.5мг, Ocimum sanctum 50 мг, Adhatoda vasica 50 мг, Trikatu 8 мг, Triphala 8мг, Embelia ribes 8 мг, Cyperus rotundus 8 мг, Cinnamomum zeylanicum 5 мг, Elettaria cardamomum 5 мг, Cinnamomum tamala 5 мг, Mesua ferrea 5 мг агуулагдана
Хэрэглэх заалт:
Тоосны харшил Харшлын гаралтай ринит Харшлын гаралтай бронхит Гуурсан хоолойн багтраа Астма Ургамлын гаралтай харшилХэрэглэх арга:
Хүүхэд (6 сараас дээш): 1 шахмалаар өдөрт 2 удаа  , Насанд хүрэгсэд: 2 шахмалаар өдөрт 2 удаа ууна
Анхааруулга:
Байхгүй

Тусламж :

Бүтээгдэхүүнийг 4 долоо хоног уухад хамрын ринит бүрэн эдгэрсэн эмнэлзүйн судалгаа

https://researchpapers.himalayawellness.in/pdf_files/bresol007.pdf