card
ЭМБРЕНДАмьсгалын замын бүтээгдэхүүнЭрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэдХаниад, томууны эсрэгДархлаа дэмжихХүүхэдHimalaya эм

СЕПТИЛИН 100 шахмал

Бүтээгдэхүүний үйлдэл:
Септилин эм нь интерфероны үүсэлтийг дэмжиж ImG  түвшинг нэмэгдүүлнэ. Ингэснээр эсийн фагоцитоз буюу гаднаас орж ирж буй эмгэг төрөгчийг /вирүс, бактер, мөөгөнцөр, шимэгч/устгах үйлийг нэмэгдүүлснээр биеийн дархлааг эрс нэмэгдүүлэн бүхий л төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ. Септилин нь хүний биеийн дархлалын системын өвөрмөц бус хариу урвалыг дэмжсэнээрээ халдвар эсэргүүцэх, дархлаа сайжруулах үйлдэл үзүүлнэ. Септилин нь макрофаг эсүүдийг идэвхжүүлснээр фагоцитозыг /эмгэг төрөгчийг залгиж устгах үйл/ дэмжиж, полиморфонуклеор /бүх төрлийн дархлааны эс/ эсүүдийг олшруулж, үрэвслийг дарна.

Септилин эмийн найрлага дах Emblica officinalis нь витамин С-ээр баялаг бөгөөд ханиад томууны эдгэрэлтийг түргэсгэнэ. Септилин эм нь антибиотикын гэдэсний ханаар шимэгдэх үйлийг дэмжихээс гадна, Антибиотикт дасалтайгаас үл хамааран бактерын эсийн ханыг задлах нөлөө үзүүлж эмчилгээний үр нөлөөг дэмжинэ. Архаг идээт өвчлөлийн дахилтын тоог бууруулж тамир тэнхээ сэргээж, хордлого тайлна.

Септилин нь халдвар эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэн халдвар дахихаас урьдчилан сэргийлдэг. Энэ үйлчилгээ нь мөхлөгт-залгигч эсүүдийн ялгаран хөгжихийг дэмжиж, хэвийн устгагч /Т-killer/ эсийг  идэвхжүүлэх ба эсрэг биетэй хамааралт эс хордолтыг багасгаснаар илрэнэ .

Мөн септилин нь цусны эритропоэз, гранулопоэзын урьдал эс, анхдагч миелоцит, эсүүдийн синтезийг дэмжиж цус төлжүүлэн тамир тэнхээ сэргээнэ. Септилин эмэнд орсон ургамлууд нь хүчтэй антиоксидант үйлчилгээтэй бөгөөд эсийг хамгаалж, эд эрхтэний нөхөн төлжилтийг дэмжинэ. 


Найрлага, савалгаа:
Balsamodentron mukul (Цэвэршүүлсэн) 40мг, Shankh bhasma 15мг, Хандмал: Maharasnadi quath 15 мг, Tinospora cordifolia 14мг, Rubia cordifolia 13мг, Emblica officinalis 13мг, Moringa pterygosperma 4мг, Glycyrrhiza glabra 3мг.
Хэрэглэх заалт:

1. Халдварт өртөмтгий хүмүүс өдөр тутмын нэмэгдэл маягаар хэрэглэнэ

2. Эмчилгээний зорилгоор

Амьсгалын дээд, доод замын халдвар

Амьсгалын дээд замын харшилт өвчин

Арьс зөөлөн эдийн халдвар болон үрэвслүүд

Шүд буйлны халдварууд

Нүдний нянгийн гаралтай халдвар болон шарх

Яс ба үений үрэвсэл

Шээсний замын халдварууд

Шархны эдгэрэлтийг түргэсгэнэ

3. Архаг идээт өвчний дахилтыг бууруулна

Хэрэглэх арга:
Хүүхэд: 1 ш өдөрт 2-3 удаа. Насанд хүрэгсэд:  2 ш өдөрт 2-3 удаа.
Анхааруулга:
Септилинийг жирэмсний эрт үед хэрэглэхгүй байхыг зөвлөнө.