card
ЭМБРЕНДБусад ЭМАрьсний эмчилгээHimalaya эм

ПУРИМ, 60 ШАХМАЛ

Бүтээгдэхүүний үйлдэл:
Пуримын найрлага дахь ургамлууд нь вирус, бактери, мөөгөнцөр болон үрэвслийн эсрэг, халдваргүйжүүлэх, элэг хамгаалах, шарх анагаах ба харшлын эсрэг үйлдэлтэй. Эдгээр ургамлуудийн ихэнхи нь арьсны эмгэгүүдийн эмчилгээнд  хэрэглэгдэх ба шархны эдгэрэлтийг сайжруулна. Пуримын харшлын эсрэг үйлдэл нь арьсны халдварын гаралтай өвчнүүдийн үед илрэх загатнах зовиурыг намдаахад тустай. Пуримын элэг хамгаалах үйлдэл нь элэгний үйл ажиллагааг идэвхижүүлж, арьсны халдварууд болон бусад эрхтэний эмгэгүүдийн үед бодисын солилцооны эцсийн хорт бүтээгдэхүүнийг биеэс гадагшлахад туслана. Иймээс пурим нь хордлого тайлах үйлдэлтэй. Пуримын шимэгчийн эсрэг болон туулгах үйлчилгээ нь шимэгчээр халдварлагдсан арьсны эмгэгийг эмчлэхэд нэн тустай. Ерөнхийдөө Пуримын найрлаганд орсон ургамлууд нь нэг нэгнийхээ үйлдлийг дэмжиж эрчимжүүлдэг.  
Найрлага, савалгаа:
Нунтаг.  Curcuma longa 36 мг, Cassia fistula 36 мг, Psoralea corylifolia 36 мг, Inula racemosa 36 мг, Picrorhiza kurroa 36 мг.Ханд. Azadirachta indica 32 мг, Tinospora cordifolia 32 мг, Crataeva magna 32 мг, Triphala 31 мг, Embelia ribes 31 мг, Eclipta alba 31 мг, Andrographics paniculata 31 мг. Aloe vera, Tinospora cordifolia, Momordica charantia болон Cucumis sativus.
Хэрэглэх заалт:
Цочмог архаг дерматит Архаг дерматитийн үеийн хэт нөсөөжилт Шимэгчийн шалтгаант арьсны эмгэг Энгийн батга ба батга хэлбэрийн цэврүү бүхий арьс ягаарах Чонон хөрвөс
Хэрэглэх арга:
2 ш-ээр өдөрт 2 удаа Хориглох заалт . Байхгүй
Анхааруулга:
Байхгүй